Дөрөвхөн настай бяцхан охин хойд эх, төрсөн эцгийнхээ гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Охиноо онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт талийгаач охины төрсөн эцэг Т.Цогт хамтран амьдрагч Г.Маралмаа нарыг сэжигтнээр татаж ШШГЕГ-ын цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа. Тэгвэл сэжигтнүүдэд холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусч, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Т.Цогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107.3, 246.1-т зааснаар хэрэг үүсгэсэн бөгөөд тус заалтуудад бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэхгүй байх, энэ хэргийн улмаас хохирогч нас барсан, бусад хүнд хор уршиг учирсан бол гурваас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх, гэмт хэргийг мэдсээр байж зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ хэмээн заасан байдаг аж. Харин хамтран амьдрагч Г.Маралмаагийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.12, 91.2.15-т зааснаар буруутгагдаж байгаа бөгөөд тус зүйл заалтуудад хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, онц хэрцгий аргаар хөнөөсөн бол 15-25 жил, эсвэл цаазын ялаар шийтгүүлнэ гэж заажээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна