Жүжигчин Ундармааг хамтлагаасаа гарсан талаар олон хүмүүс сонирхдог. Энэ бүхэнд ам нээж үзээгүй жүжигчин маань анх удаа ийнхүү ярьжээ.
-Хамтлагаасаа гараад бараг хоёр жил болж байна. Хошин урлаг руугаа дахиж орох уу?
-Би 19 жил хошин урлагт зүтгэсэн. Тиймээс энэ урлагаа орхихгүй. Мэргэжлийн дагуу төсөл хэрэгжүүлж байгаа гэж хэлсэн шүү дээ.
-Тэгвэл “Шинэ үе”-дээ орох уу?
-Хэрэгжүүлэх төслөө залуу уран бүтээлчидтэй хамтарч хийнэ. Наймдугаар сараас үзэгчдэд хүрнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.
-Шинэ хүмүүстэй хамтран ажиллаж байгаа гэсэн үг үү?
-Хүмүүсийг нэг зүйлд удаан бариад байхгүй, нэг төсөл дээр нэг удаа цуглаад ажиллаад байя гэсэн бодолтой байгаа.
-Г.Ундармаа Боёотой муудалцаад хамтлагаасаа гарсан гэж нэг хэсэг бичсэн. Ер нь ямар шалтгаанаар 18, 19 ажилласан хамт олноосоо холдох болсон юм бэ?
-Би хүмүүст зовлонгоо тоочоод байхыг хүсдэггүй. “Шинэ үе”-ээс гарахад манай аавын бие маш муу байсан. Тиймээс аавтайгаа байж, асрах шаардлагатай болсон. Дараа нь аавдаа зориулан эмнэлэг тохижуулж эхэлсэн. Цаг заваа сайн үйлсэд зориулж явсаар байгаад л өнөөдрийг хүрлээ.
-Олон жил нэг хамт болон ажилласан продакшинд тань таагүй зүйлүүд ар араасаа тохиолдсон. Энэ хамт олны нэг хэсэг нь байсан хүний хувьд хэрхэн хүлээж авсан бэ?
-Хэцүү зүйлүүд зөндөө болж байна. Маш их харамсалтай байгаа. Тэр бүхэнд нь очиж байгаа. Жаргалтай үед нь хамт байж чадахгүй ч зовлон тохиолдсон үед нь хамт байхыг хичээдэг.
Бидний амьдрал олны нүдэн дээр байдаг болохоор хүмүүст их хүндээр туссан байх. Түүнээс өдөр бүр, хаа сайгүй л зовлон тохиолддог шүү дээ. Хамгийн хэцүү нь хагацал юм даа. Сайн жүжигчин, сайн дүү чинь өнөөдөр байхгүй гэж бодох бүрт зүрх зүсэгдэх шиг болдог хэмээжээ.
НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 60 гаруй хувьд цухуйсан байна
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье
Олон удаагийн үйлдэлтэй, орон байрны хулгайн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ