Дуучин Крис Браун 2013 оноос үерхэж эхэлсэн, загвар өмсөгч Куричча Транаас салсан тухай “TMZ” сайт мэдээллээ. Тэднийг салсан шалтгааныг Крисийн нууц охиноос болсон гэж гэрчүүд ярьжээ. Энэ сарын эхээр Ниа Ами гэх бүсгүй дуучнаас жирэмсэн болж, охиныг нь төрүүлсэн хэмээн хэвлэлийнхэнд мэдэгдсэн юм. Энэхүү мэдээллийн дараа хосын харилцаа муудаж, тусдаа амьдрах болсон юм.
Крис, охины аав биш гэдгээ албан ёсоор мэдэгдэж, Ниа Амиг шүүхэд өгсөн билээ. Тран хүртэл найз залуудаа итгэж буйгаа мэдэгдэж, Амиг ямар зорилгоор худал мэдээлэл нийтэд цацсаныг шалгахаар хувийн мөрдөгч хүртэл хөлсөлсөн аж. Америкийн хэвлэлүүдээр “Тэднийг салж, охин Крисийн хүүхэд болох нь батлагдлаа” гэж бичжээ. Гэхдээ Крис, Тран хоёр салсан нь тодорхойгүй байгаа юм.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна