Урлагийн ертөнцөд цоо шинэ ”Ariana” хэмээх студи нээлтээ хийлээ


"Нэгэн зүгт” хамтлагийн дуучин Заяа бие даасан уран бүтээлээ сонсогчиддоо хүргэсээр байгаа билээ. Тэрээр уран бүтээлийнхээ хажуугаар зорилго нэгт нөхдийн хамтаар "Ariana" хэмээх цоо шинэ энтертаймент студийг нээжээ.  Тус студи нь хоолой бичлэг, график дизайн, клип, нүүр будалт, зураг авалт зэрэг бүхий л үйлчилгээг нэг дор цогцлоожээ. Дуучин Заяагийн хариуцсан тус студийн нээлтийн зургаас бид хүргэж байна. Мөн түүний  Хайр гэрэлтүүлнэ" хэмээх шинэ уран бүтээлийг давхар хүргэе.