УДЭТ-ын жүжигчин Б.Тамир сүүлийн үед кино урлагт хүч үзэхийн зэрэгцээ найруулагчаар ажиллах болсон. Түүний найруулсан “Миний ах атаман”, “Аз жаргалын шок” уран сайхны кино үзэгчдээс чамгүй үнэлгээ авсан. Харин энэ удаа залуусын хайр сэтгэлийн ээдрээг сонирхолтой, хөгжилтэй байдлаар харуулсан “247 грудас” киногоо энэ сарын 11-ний өдөр нээлээ. Гол дүрийг бүтээсэн жүжигчин А.Гэрэлцэцэгтэй цөөн хором ярилцсан юм.
-Дэлгэцийн бүтээлд тэр бүр тоглоод байдаггүй байх аа. “247” градус киноны гол дүр ямар онцлогтой байв?
-Миний дэлгэцийн хоёр дахь дүр, анхны бүрэн хэмжээний уран сайхны кино юм. Гар нийлсэн залуу уран бүтээлчидтэй хамтран энэ кинонд тоглосондоо баяртай байна. Сэдэв нь их таалагдсан, одоогийн залууст нэгийг бодож, хоёрыг ухааруулах байх. Би найз залуудаа хаягдсан Ариунаагийн дүрийг бүтээсэн. Сэтгэл санаагаар унасан бүсгүй тайтгарахын тулд танихгүй дугаар руу залгаж бухимдлаа гаргадаг. Гэтэл тэр дугаарын эзэн нь санаанд багтамгүй хүн байна. Тэр хоёр бие биеэ танихгүй ч нэг нэгэндээ татагдаж эхэлдэг. Үйл явдал маш сонирхолтойгоор өрнөх болно. Ер нь энэ киногоороо залуус өнгө мөнгөнд дурлах бус бие биеийнхээ сэтгэл зүрхийг чагнаж, хайр сэтгэлийг мэдрээсэй гэдгийг харуулах юм.
-“Маск” продакшныхаа шинэ тоглолтод оролцож байгаа биз дээ?
-Манай продакшны “Тэд эх орныхоо төлөө инээлгэсэн юм” хавар цагийн нээлтийн тоглолт үргэлжилж байгаа. Өдөр бүр тоглолтдоо оролцоод цаг зав бага байна. Тоглолтын бэлтгэл, киноны зураг авалт гээд нэг хэсэг зав муутай байсан ч бүгдийнх нь ард амжилттай гарчихлаа.
-“Zoloo’s beauty hair salon”-ы нүүр царай болсон байх аа?
-Тиймээ. “Маск” продакшны залуу жүжигчин дүүгийнхээ салоны нүүр царай болсондоо баяртай байдаг. Ихийг хийж бүтээх урам зоригтой Г.Золзаяагийн маань салон одоо хүмүүст хэдийнэ танил болж, байнгын үйлчлүүлэгчтэй болсон байна лээ.
-Мисс Д.Ариунцэцэгтэй хамтран тоглосон Мобикомын цуврал сурталчилгаанд цаашид үргэлжлэх үү?
-Мобикомын сурталчилгааны эхний хоёр хэсэгт тоглосон. Цаашид үргэлжлэх эсэхийг мэдэхгүй байна.
-Кино, сурталчилгаанд тоглох хүсэлт ирж байна уу?
-Одоогоор ямар нэгэн хүсэлт ирээгүй байна.
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна