Супер модель Бар Рафаели Израилийн бизнесмэн Ади Эзратай сүй тавьжээ. Энэ тухай загвар өмсөгчийн хэвлэлийн төлөөлөгч нь албан ёсоор зарласан байна. 29 настай модель бүсгүй өнгөрсөн долоо хоногт Карибын аралд зугаалж явахдаа гэрлэх санал хүлээн авчээ. Түүний сүйт залуу өөрөөс нь 11 насаар ах юм. Хоёр жилийн өмнө танилцсан сүйт залуу болоод хоорондын насны зөрүүний тухайд Бар Рафаели “Би дандаа л өөрөөсөө ах залуустай учирч байсан. Эрэгтэй эмэгтэй хүний хооронд 10 насны зөрүү тийм ч сүйдтэй асуудал биш. Харин ч сайн зүйл гэж боддог. Би туршлагатай эрчүүдэд дуртай” хэмээн ярьжээ.
Бар Рафаели өмнө нь мөн л өөрөөсөө 11 насаар ах жүжигчин Леонардо Ди Каприотой хамт амьдардаг байсан. Тэд таван жилийн харилцаагаа 2011 онд төгсгөл болгосон билээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна