Billboard Magazine сэтгүүлийг Бритни Спирс чимэглэжээ


Billboard Magazine сэтгүүлийн энэ сарын дугаарын хавтсыг Америкийн дуучин Бритни Спирс чимэглэжээ. Тэрбээр зургаа авахуулаад зогсохгүй шинэ цомог бичүүлж байгаа тухайгаа ярьсан байна.

Өнөөдөр Бритнигийн амьдрал хором бүрээр төлөвлөгдсөн байгаа юм. Лос-Анжелес, Лас-Вегас хотуудын дунд гүйхийн зэрэгцээ хоёр хүүгээ асрахаа марталгүй, дээр нь хайртай залуу, ажлаа амжуулж яваа аж. Шоуд оролцохоос гадна өөрийн нэрийн дотуур хувцас бүтээж, шинэ ес дэх цомог дээрээ ажиллаж байгаа гэнэ.