Автозамын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг судалгаа, тооцоо хийж Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай зөвшилцсөний дүнд нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хотод ажил эхлэх цагийг өөрчлөх тухай” А/105 дугаар захирамж гаргасан. Цагийн өөрчлөлтийг 2015 оны 02 дугаар сарын 16-наас эхлэн мөрдөж эхэлсэн. Харин Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр Нийслэлийн Засаг даргын “Улаанбаатар хотод ажил эхлэх цагийг өөрчлөх тухай” А/105 дугаар захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тооцох ажлын удирдамж гаргалаа. Удирдамжаар захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тооцох ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана ажиллана.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон Нийслэлийн Боловсролын газар нийслэлийн төвийн 6 дүүрэгтэй хамтран дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллага, их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд дагаж мөрдөж байгаа байдлыг шалган, зөрчиж буй байгууллагуудын судалгааг гаргаж боловсролын байгууллагын багш ажилчид, эцэг эхчүүдэс цагийн хуваарийн өөрчлөлт, үр дүнгийн талаар судалгаа авна.
Харин Нийслэлийн Замын цагдаагийн газар ажил эхлэх, тарах үеийн замын хөдөлгөөний нягтралын одоогийн байдлыг захирамж гарахаас өмнөх үетэй харьцуулан судалж, үр дүнг тооцно.
Мөн Нийслэлийн Тээврийн газар ажил эхлэх, тарах үеийн нийтийн тээврийн үйлчилгээний ачаалал, гарсан өөрчлөлтийг захирамж гарахаас өмнөх үетэй харьцуулан судалж, үр дүнг тооцох юм.
Байгууллагууд өөрт хамаарах ажлын чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллаж, ажлын дүн мэдээг нэгтгэн, хяналт шалгалт дууссанаас хойш 3 хоногийн дотор Автозамын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэгт мэдээлнэ. Мөн цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна