С.Жавхлан тайван жагсаал хийлээ


Чингисийн талбайд энэ сарын долооны өдөр тайван жагсаал боллоо. Уг жагсаалын зорилго нь Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын буруутай үйл ажиллагааг шүүмжлэн эсэргүүцэх, Монгол Улсын иргэний эрх ашгийг хамгаалах зорилгоор Засгийн газарт өгсөн шаардлагын хариуг нэхэхэд оршиж байгаа аж. Уг жагсаалд “Хамаг Монгол” төслийн удирдагч С.Жавхлан, “Гал үндэстэн” холбоо, иргэний нийгмийн байгууллага, Байгаль хамгаалах ТББ-ууд оролцсон юм. Тайван жагсаалын үеэр дуучин С.Жавхлангийн тэмцэгч дүр төрх манай дуранд буусан юм.