Ахмад Америк (Captain America) киноны гол дүрийн жүжигчин Chris Evans болон Галагтикийн Хамгаалагчид (Guardians of the Galaxy) киноны гол дүрийн жүжигчин Chris Pratt нар өнгөрсөн 8-ны өдөр Сеттле хотын хүүхдийн эмнэлэгт очин (Seattle Children”s Hospital) буянтай үйлс хийжээ.
Энэ өдөр Chris Evans нь Ахмад Америкийн хувцас өмсөн эмнэлэгт очсон байна. Ахмад Америкыг гэнэт орж ирэхэд хүүхдүүд хөөрөн баясаж хүлээн авсан ба жүжигчид хүүхдүүдэд бэлэг өгч хамтдаа зургаа авахуулж цагийг хөгжилтэй өнгөрүүлсэн байна.
Эмнэлэгийн хамт олноос тэдний буяны үйлсэд талархлаа илэрхийлснээс гадна Chris Evans өөрийнхөө twitter хуудсандаа "чухал ач холбогдолтой үйлс боллоо" хэмээн бичсэн байна.
Chris Evans болон Chris Pratt нарын "Superball" тэмцээний мөрийгөөр энэхүү буянтай үйлсийг эхлүүлсэн ба өнгөрсөн хоёрдугаар сард Chris Pratt нь өөрийн тоглосон Галагтикийн Хамгаалагчид киноны гол дүрийн баатрын хувцсыг өмсөн тус эмнэлэгт очин буяны үйлс хийж байсан байна.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна