НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрийг "Дэлхийн аз жаргалын өдөр" болгон улс орнуудад тэмдэглэх тухай зөвлөмж гаргажээ. Тэгвэл манай улсад "Аз жаргалын зам" ТББ-аас энэ оноос эхлэн тус өдрийг тэмдэглэж нэг өдөр ч болтугай сэтгэл хангалуун аз жаргалтай өнгөрүүлье хэмээн уриалж байгаа юм байна.
Тэд Монголынхоо ард түмэнд хандан энэ өдрөөр нэгдүгээрт дуут дохио ашиглалгүй нэг нэгнийгээ хүндэтгэн замын хөдөлгөөнд соёлтой оролцъё, хоёрт хогоо хогийн саванд нь хийж хотоо хайрлан тэмдэглэе, гуравт бүх хүн гэр бүлтэйгээ нэгэн орой хамтдаа оройн зоог барьж аз жаргалтай инээмсэглэж өнгөрүүлье хэмээн уриалсан юм.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна