Монгол Поло Амраа


Монгол жүжигчин Холливудийн кинонд тоглосон байгаа гэх мэдээлэл монголчуудын анхаарлын төвд ороод багагүй хугацааг үдэж байна. Харин энэ дуулианы эзэн Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Амарсайхан Нью-Йоркийн алдарт “Broadway” дахь “AMC Loews” театрт болох “Марко Поло” киноны албан ёсны нээлтэд оролцож энэ дуулианыг баталсан. Тэрбээр Холливудын улаан хивснээ дэлхийн ододтой мөр зэрэгцэн алхах “Марко Поло” хэмээх түүхэн кинонд Аригбөхийн дүрийг бүтээсэн бөгөөд Холливудын кинонд тоглосон анхны монгол жүжигчин юм.