Жүжигчин Өлзийхүүгийн нөхөр ”Аюултай харилцааг дэлгэнэ”


Хошин урлагийн хөгжлийг үүрэлцэж яваа чадварлаг жүжигчин, бас Монголын сайхан хүүхнүүдийн нэг нь Санжаагийн Өлзийхүү гээд хэлчихвэл маргах хүн гарахгүй биз ээ. Продакшныхаа дэд захирал, жолооч, нярав, нягтлан бодогч, зургийн дарга, найруулагч гээд санаанд багтамгүй олон ажил амжуулж явдаг түүний хөдөлмөрч, дайчин чанарыг уран бүтээлчид ч үнэлдэг юм билээ.Түүний нөхөр өдгөө "Аюултай" харилцаа хэмээх киногоо нээх гээд тун завгүй яваа.