“Монос”-ын гэх тодотголтой Л.Эрдэнэчимэг сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд ихээхэн муу ёртой билэг дэмбэрэлгүй бэлэг ахмад настнуудад өгч олон хүнийг бухимдуулжээ.
Л.Эрдэнчимэг гишүүн монгол түмний уламжлалт сар шинийн баярыг угтан дүүргийнхээ иргэд сонгогчидтой уулзаж эхэлжээ. Гэхдээ түүний энэ уулзалт “Хүндэтгэлийн арга хэмжээ” гэсэн тодотголтой. Өөрөөр хэлбэл, элит арга хэмжээ гэж үүнийг нэрлэж болно. Энэ утгаараа тухайн хорооны бүх иргэн бус нэр заасан ахмадууд тойргоосоо сонгогдсон гишүүнтэй уулзаж, гарын бэлгийг нь хүртэх эрхтэй болж байгаа нь тэр. Гишүүний уулзалтад нэг хорооноос тус бүр100 ахмадын нэрийг өгч оролцуулж байгаа аж. Сар шинийн баярыг угтсан төрийн түшээгийн уулзалт учраас тэтгэврийн хөгшид тавгийн боов, цайны сүү, ааруул цагаан идээгээр гар цайлгах болов уу хэмээн бодож очсон нь ойлгомжтой. Гэтэл харамсалтай нь, эрхэм гишүүн уулзалтад ирсэн ахмадуудыг “доромжилсон” гэнэ. Л.Эрдэнчимэг гишүүн өчигдөр/ уржигдар/ түүний амьдардаг хорооны 100 ахмадыг хүлээн авч, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулахдаа өгсөн гарын бэлэг нь ахмадуудыг сэжиглэхэд хүргэсэн байна. Өөрөөр хэлбэл, гишүүн ахмадуудад тавгийн идээ эсвэл сар шинийн баяраар хүний гар дээр тавих ганц чихэр ч өгсөнгүй. Үүний оронд ирсэн ахмад бүрт эмийн сан бэлэглэжээ. Тухайн эмийн хайрцагт хурууны лент, бинт, хөвөн, гэмтлийн боолт зэрэг байсан нь өвлийн хүйтэнд цаг заваа гарздан ирсэн ахмадуудыг гонсойлгосон аж.
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна