Жүжигчин Ц.Алдармаа 2 жил томоотой байна


Бие бие рүүгээ халуун ус цацалцаж, нэгнээ гэмтээсэн хошин урлагийн жүжигчдийн шүүхдэлцэл эцэслэж байна. Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарын хэрэг өнгөрсөн хугацаанд шүүхээр шийдвэрлэгдэж, Ц.Алдармаад 7 жилийн ял оноож байсан.

Шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн Ц.Алдармаа давж заалдан явсаар эцсийн шатны шүүхээр түүнд 3,5 жилийн хорих ял оноосон ч 2 жилээр тэнсэсэн. Учир нь шүүх хурлын өмнө Ц.Алдармаа, Оюунтуулд 10 сая төгрөг өгч Солонгос улс руу 1 удаа эмчилгээнд явуулсан юм.


Гэхдээ жүжигчин Д.Оюунтуулийн сорви арилахгүй харин бага зэрэг бүдгэрнэ гэдгийг Солонгос эмч нар нь хэлсэн байна. Шүүх хурдын үеэр Ц.Алдармаа гэмээ ухаарч цаашид Д.Оюунтуулийг эрүүл болгож өгөхөө шүүх танхимд амласан байна. Ийнхүү элдэв хэрэгт орооцолдож энэ тэнд бичлэг нь тардаг Алдармаа 2 жил томоотой байхаар боллоо.