"
Шинэ үе” продакшны жүжигчин бүсгүйчүүд болох Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар нь биенээ гэмтээж, хөдөлмөрийн чадварыг нь түр хугацаагаар алдагдуулсан гэх хэргийг өнөөдөр шүүж, эцэслэн шийдвэрлэлээ. Шүүх бүрэлдэхүүн хэргийг таван цагийн турш хянан хэлэлцэж Ц.Алдармаад 3.5 жилийн ял оноож энэхүү ялыг хоёр жилээр тэнссэн байна. Өөрөөр хэлбэл Ц.Алдармааг цаашид үргэлжүүлэн хорихгүй бөгөөд хоёр жилийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгүүлэн, гэмт хэрэг үйлдэхгүй байх шаардлагатай болох юм/гэмт хэрэгт үйлдсэн тохиолдолд шүүхээс тогтоосон 3.5 жилийн ялыг биечлэн эдлэнэ/. Харин Г.Оюунтуулд оноосон ялыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон байна.
Өнгөрсөн оны аравдугаар сарын 16-нд болсон анхан шатны шүүхээс Ц.Алдармаад долоон жил 10 хоногийн хорих ял, Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль төлөх шийдвэрийг гаргасан. Энэхүү шүүхийн шийдвэрийг Ц.Алдармаагийн гомдлоор давж заалдах шатны шүүхэд хянаж, хэргийг анхан шатны шүүхэд буцаагаад байсан. Энэ сарын 9-нд болсон шүүх хурлын үеэр прокуророос дахин шинжээчдийн баг томилон, нягтуулах хүсэлт гаргаснаар шүүх хурал ийнхүү өнөөдрийг хүртэл хойшилсон билээ.
Харин шинээр томилогдсон шинжээчдийн дүгнэлтээр Ц.Алдармаа нь Г.Оюутнуулын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэж үзсэн учраас түүнд оноосон ялыг ийнхүү хөнгөрүүлэхэд нөлөөлсөн байна.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна