Барууны хөвгүүдийн “үзэн яддаг”, охидын шүтэн биширдэг дуучин Жастин Бибер дотуур хувцасны алдарт “Calvin Klein” брэндийн 2015 оны хаврын загварын шинэ нүүр царай болжээ.
Ингэхдээ 20 настай залуу дуучин өөрөөсөө 11 насаар эгч загвар өмсөгч Лара Стоуны хамт зургаа авахуулжээ. Жастин Биберийн оролцоотой “Calvin Klein” брэндийн сурталчилгааны кампанит ажил өнгөрөгч оны есдүгээр сараас эхэлсэн гэж болно. Учир нь тэрээр “Fashion Rocks”-ын загварын арга хэмжээний үеэр тайзан дээр тайчсаар “Calvin Klein”-ий дотуур өмдтэйгөө л үлдсэн юм.
Сонирхуулахад, “Calvin Klein” брэнд тухайн цаг үед нэр хүнд нь өсч байгаа эрчүүдээр сурталчилгаагаа хийлгэхийг зорьдог бөгөөд өмнө нь Марк Волберг, Дэвид Бекхэм гэх зэрэг алдартнуудыг нүүр царайгаа болгож байжээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна