УИХ-ын гишүүн С.Оюуны баталгаатай ар тал


Ардчилалын алтан хараацай С.Зориг агсныг бусдын гарт хэрцгийгээр алуулсны дараа түүний дүү С.Оюун ахынхаа үйл хэргийг үргэлжлүүлэн улс төрд хүч үзэх болсон билээ. Нэгэнтээ түмнийхээ төлөө зүтгэхээр сэтгэл шулуудна гэдэг нөгөө талаар хийсэн үйлдэл, хэлсэн үг, хувийн амьдрал нь алган дэээр тавьсан мэт ил харагддаг нь олны танил болсон улс төрч, алдар нэртнүүдийн тойролгүй, дайраад өнгөрөх жим биз. Энд тэндхийн баяр ёслол, аливаа арга хэмжээнд улс төрч эрчүүд эхнэрээ дагуулан очдог. Харин улс төрч бүсгүйчүүдийн нөхрүүд төдийлөн ил гардаггүй нь эхнэрийнхээ нөмөр нөөлгөн дор яваа гэж бусдад хэлүүлэх вий гэсэн нэрэлхүү зан ч байж болох талтай. Монгол төрийн түшээ нарын нэг, УИХ-ын хэдхэн эмэгтэй гишүүн С.Оюуны нөхөр Ча. Энхболд “Зориг сан”-ийн дотоод ажлыг зохицуулж, хувийн бизнес эрхэлсээр багагүй хугацаа өнгөрч буй.