Жүжигчин Бэки: Яг үнэндээ миний анхны хайр дуучин Эгшиглэн


Урлагын сайхан хосуудын нэг жүжигчин Бэки,Анхмаа нар тусдаа амьдраад 1 жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд тэдний талаар олон мэдээлэл гарч салсан,салаагүй гээд ар араасаа хөвөрсөн. Энэ бүхэнд анх удаа Бэки буюу Билэгжаргал ам нээлээ. Тэрээр хэлэхдээ Анхмаа бид хоёр 8 жилийн мөчлөгөнд автсан түр хугацаанд хол байгаа гэсэн юм. Түүнчлэн facebook-д дургүй, илэн далангүй хэлэхэд facebook-ээр дамжуулан 2,3 удаа охидуудтай холбогдож дотно харилцаа үүсгэж байсан тухайгаа ч хэлээд авлаа. Түүнчлэн анхны хайрынхаа тухай ярьсан бөгөөд түүний анхны хайр дуучин Эгшиглэн гэнэ лээ.