Өмсөж байсан дээл нь музейд хадгалагддаг ерөнхийлөгч


Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди шар торгон дээл өмсөн тангараг өргөж байсан. Шар торгон дээл нь түмэн наст хээтэй, мөнгөн товчтой байж. Харин зүүж байсан ширэн бүс нь 32 мөнгөн товруутай, соёмбо хээ бүхий мөнгөн аралтай. Малгайны хувьд дөрвөн талтай, шар хоргой дээр шүр хэлхэж зангидсан сампинтай, сувдан шигтгээтэй. Монгол гутлыг нь 16 угалзтайгаар урласан гоёмсог гутлаар гангарч байжээ.
Түүний тангараг өргөхдөө өмссөн малгай, дээл, бүс, гутал нь өдгөө Үндэсний түүхийн музейд хадгалагддаг. Монголын түүхийн хуудаснаа үнэтэй хувь нэмэрээ оруулсан энэ эрхэм манай дуранд гэргийн хамтаар өртсөн юм. Хийсэн зүйл, бахархам амжилттай экс ерөнхийлөгч маань олон сайхан түүхийг үлдээжээ.