Алдарт хөлбөмбөгч Дэвид Бекхэм, загвар зохион бүтээгч Виктория Бекхэмийн хүү Ромео "Burberry" брэндийн зул сарын шинэ кампанит ажлын нүүр царай болжээ. "From London with Love" хэмээх кампанийг "Burberry"-гийн хүрэм, ороолтоор гоёсон 12 настай энэ жаал чимж байгаа юм. Тэрээр тус брэндийн өнгөрсөн оны хавар зуны коллекцийн рекламанд ч мөн адил супермодель Кара Делевинтэй хамт зургаа авахуулж байсан.
Ромео Бекхэм харин энэ удаа зураг авахуулаад зогсохгүй богино хэмжээний кинонд хүртэл тоглосон нь ирэх зул сарын баярын нэг бэлэг болон үзэгчдэд хүрэх аж. Бекхэмийн хүү сурталчилгааныхаа нээлтэд ээж аавынхаа хамт хүрэлцэн ирэхдээ "Burberry"-гийн нэрийн хуудас болсон 315 фунтийн үнэтэй ороолт зүүсэн байв. Тэрээр Бекхэмийн гэр бүлийн хоёр дахь хүү нь билээ.






Монгол Улс “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүллээ
Зөвшөөрөлгүй барьсан 137 гараашийг буулгалаа
“Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгуулагдлаа
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
Завхан, Хэнтий аймагт бүртгэгдсэн хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
“Хөрсний ус үерийн хамгаалалт” төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурах судалгаа гарчээ