Бүрэнхий цувралын од Роберт Патинсон өнгөрсөн долоодугаар сараас болзож эхэлсэн Британийн дуучин Фкатай хэдхэн хоногийн өмнө сүй тавьсан тухай “Hollywoodlife.com” мэдээллээ.

Хосууд ирэх оны эхээр хуримаа хийхээр төлөвлөсөн гэж Патинсоны ойрын найз “TMZ”сайтад ярьсан байна.
Тэд энэ сарын 12-нд Лондон хотод гэр бүлийнхээ хүрээнд сүй тавьцгаасан бөгөөд жүжигчин залуу сүйт бүсгүйдээ 550 мянган ам.долларын үнэтэй алмаазан бөгж өгчээ. Энэхүү мэдээллийг Патинсоны найзууд баталж байгаа аж.

Харин хосууд одоог хүртэл тайлбар өгөөгүй билээ. Тэд өнгөрсөн сараас Лондон хотод байрлах Фкагийн гэрт хамт амьдрах болжээ. Роберт Патинсон Фкагаас өмнө Рок нь роллын хаан Элвис Преслигийн зээ охин Райли Киотой үерхдэг байсан юм.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна