45 настай поп дуучин, жүжигчин Женнифер Лопес зугаа цэнгээний нийслэл гэгддэг Лас-Вегаст цуврал тоглолт хийх гэрээ байгуулжээ. Дуучин бүсгүй Нью-Йорк хотод өндөр үнэтэй орон сууц худалдаж авсанаар данс нь нэлээдгүй “улайсан” билээ.
Лас-Вегасын Planet Hollywood зочид буудалд Жэй Ло хагас жилийн туршид долоо хоногт гурван удаа дуулж, бүжиглэх юм. Дараа нь түүнтэй байгуулсан гэрээг сунгаж магадгүй гэнэ. Тоглолт болгоныхоо төлөө од бүсгүй халаасандаа 350 мянган доллар хийнэ.
Энэ буудалд мөн 32 настай Бритни Спирс тоглож байгаа билээ. Гэхдээ тэр нэг тоглолтынхоо төлөө 310 мянган доллар хүртэж байгаа аж.
Лопес бол ядуу бүсгүй биш. Гэхдээ одоо түүнд их хэмжээний мөнгө хэрэг болж мэднэ. Саяхан тэрбээр Манхэттен дүүрэгт байрлах пентхаус орон сууцыг 22 сая доллараар худалдан авчээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна