Танд 50 сая төгрөг байна, надад найман асуулт байна


Одоогоос хоёр жилийн өмнө Монголын шоу нэвтрүүлгийн ертөнцөд хамгийн их шагналын сантай гэсэн тодотголтой нэвтрүүлэг мэндэлсэн нь “50 саяын уналт” шоу нэвтрүүлэгт билээ. Аав хүү, ах дүү, амраг хос, анд найзууд гэх мэт 2 хүнээс бүрдсэн баг нэвтрүүлгийн зүгээс тавих 8 асуултанд хариулснаар 50 хүртэлх сая төгрөг хожих боломжтой.

Энэхүү нэвтрүүлгийг гарсан цагаас нь эхлэн ард түмнээ хүргэсэн хүн бол жүжигчин Энхбаяр. Мэдлэгтэй чадвартай энэ залуугүйгээр тус нэвтрүүлгийг төсөөлөшгүй.