
Esquire сэтгүүл 2014 оны хамгийн тачаангуй бүсгүйгээр Холливудын жүжигчин Пенелопа Крузыг нэрлэжээ. Америкийн энэ хэвлэл жүжигчнийг ийн нэрлэсэн арваннэгдүгээр сарын дугаарт өгсөн ярилцлагадаа Круз өнгөрсөн 20 жилийг бодвол драмчилсан эгэл дүр илүү сонирхдог болж байгаагаа хэлээд уламжлал ёсоороо хувийн амьдралаа тодорхой ярихаас татгалзсан байна. 
Пенелопа оны хамгийн тачаангуй алдрыг энэ сэтгүүлээс хүртэж байгаа 11 дэх эмэгтэй болж байна. Үүний өмнө энэ алдрыг Анжелина Жоли, Рианна, Миле Кунис Холли Берри, Шарлиз Терон нар, мөн Скарлетт Йоханссон хоёр удаа хүртэж байсан юм. 
Испанийн кино жүжигчин, загвар өмсөгч Пенелопа Круз 1991 онд телевизийн эротик “Сарнайн цуврал” гэдэг олон ангит кинонд нэг их том биш дүр бүтээж уран бүтээлийн карьераа эхэлж байсан. 
Үүнээс хойш 50 гаруй кинонд тоглосноос “Нүдээ нээ”, “Чиний мөрөөдлийн бүсгүй”, “Тал хөндий, толгодын орон”, “Кокайн”, “Карибын тэнгисийн дээрэмчин”, зэрэг кино нь алдартай юм. Тэрээр “Оскар”-ын шагнал хүртсэн, Холливудад алдрын одоо байрлуулсан анхны испани эмэгтэй жүжигчин.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард 40 нас хүрсэн Пенелопа киноныхоо зэрэгцээ загварын ертөнцөд ажиллаж ХДХВ-тэй тэмцэх зорилготой буяны ажилд идэвхтэй оролцдог юм.
Жүжигчин Хавьер Бардемын гэргий энэ бүсгүй дөрвөн настай хүү, ой хүрэх гэж байгаа охинтой.
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна