Мисс Б.Гантогоо, миссүүдийг шүүв


“Miss Mognolia-2005” тэмцээний тэргүүн байрын шагналт мисс Б.Гантогоо олон улсад нэр хүндтэй томоохон тэмцээнүүдэд амжилт гаргаж явсан бүсгүй. Дэлхийн мисст өрсөлдсөн сайхан бүсгүйчүүдийг эх орондоо урьж, хүмүүнлэгийн үйлст уриалсан тэрбээр “Мисс, аялал жуулчлалын холбоо” байгуулж амжилттай ажиллаж буй. Тэрээр дэлхийн олон оронд үндэсний хувцасаа сурталчилан , олон сайхан охид бүсгүйчүүдээ олон улсын тэмцээнд оролцоход нь тусалж дэмждэг гэнэ лээ. Энэ удаа манай дуранд Б.Гантогоо өртсөн юм. Тэрээр “Miss Mongolia 2014” наадмын шүүгчээр ажилсан бөгөөд, эхний 3 байрын миссийг өөрийн холбоогоороо дамжуулан олон улсын тэмцээнүүдэд оролцуулах том ажлыг гардан авсан ажээ.