Сүүлийн үед нам жимхэн байгаа дуучин Эгшиглэнгийн жинхэнэ нэрийг уг нь Төмөрбаатарын Болортуяа гэдэг. Тэрээр өвөрмөц атлаа чадалтай хоолойгоороо цойлон гарч ирж, од болох гэж тэгтлээ зовоогүй. Даанч уран бүтээлээ төдийлөн тууштай хийхгүй байгаа болоод ч тэр үү бараг л мартагдах гээд байгаа нь үнэн. Нэг хэсэг Агиймаа, ВХ, Quiza нартай нэгдэн "манай АВВА хамтлаг" гэж ирээд л уран бүтээлээ идэвхтэй туурвиж байсан. Гэвч Эгшиглэнгээс бусад нь хувийн амьдрал, карьераа хөөгөөд дуулах ажлаа түр хойш тавьцгаасан.
Энэ удаад манай дуран дуучин бүсгүйг тайзнаа дуулах үед нь папараци дурандаа багтаасан юм. Тэрээр бэлхүүсээ гарган хувцасласан нь тун чиг эмэгтэйлэг харагдана. Burberry брэндийн цуваар гангарсан Эгшиглэнг кино, жүжгийн дууны "ажил" гарвал л дуулдаг гэх үзэгчдийн шүүмжлэл дагасаар байгаа юм. Юутай ч ойр зуурын тоглолт, концертонд ая дуугаа өргөсөөр л яваа юм байна.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна