Холливудын хамгийн халуухан залууд тооцогддог, жүжигчин Райн Гослинг болон бас л халуухан бүсгүйд тооцогддог, жүжигчин Эва Мендес нар өнгөрсөн долоо хоногт охинтой болжээ хэмээн Америкийн "Us Weekly" сэтгүүл мэдээллээ.
Хосууд 2011 онд "The Place Beyond the Pines" кинонд тоглосныхаа дараа болзож эхэлсэн бөгөөд Райн ярихдаа:
"Тэр маань ээж болоход бэлэн байгаа. Охин төрүүлж өгч миний мөрөөдлийг биелүүлэх гэж байгаад хязгааргүй баяртай байна" хэмээн өнгөрөгч 7 дугаар сард "ОК" сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дурджээ.
Жүжигчин Райн өөрөө эцэггүй өссөн бөгөөд юу ч боллоо гэсэн охиноо элэг бүтэн өсгөнө гэдгээ хэвлэл мэдээллийнхэнд ярьсан байна.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна