Хип Хопын "загалмайлсан эцэг"-үүдийн нэг "Люмино" хамтлагийнхныг манай дуран энэ удаад "буудлаа". Олон сайхан дуугаараа залуусыг байлдан дагуулдаг тус хамтлагийнхан сүүлийн үед нам жим байж одоогоор хуучин хит дуунуудаараа "халтуур" хийсэн шигээ л явна.
Дуулах ээлжээ хүлээнгээ тайзны ард минут тутам утсаар ярих тэднийг анзаарвал ажил ихтэй байгаа бололтой. Тус тусын гэр бүлийн амьдралыг төвхнүүлсэн Люмино хамтлагаас Бажи буюу Б.Батхишиг л уран бүтээлээ хааяа хааяахан туурвиж яваа харагддаг.
Нэг хэсэг реппер Quiza-тай "дайтсан" хамтлагийнхан анх гарч ирснээ бодвол ихэд намбалаг харагдана. Арга ч үгүй биз дээ. Аль дээр үеийн л "Бүрхэг мөртлөө уудам амьдрал, Чи бидний азтай учрал"-ын эзэд шүү дээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна