Холливудын төдийгүй дэлхийн алдарт дуучин Бейонсегийн "Listen" дууг "УБ Палас"-ын тайзнаа ёстой л "шар үс бостол" дуулдаг дуучин бол А.Хишигдалай. Жил бүр зохион байгуулдаг "лайтай" тэмцээн бол өнөөх л "Universe Best Songs" наадам. Тэмцээний шилдгийн шилдгийг шалгаруулах "Best of the Best" наадмын Гала концертын Гран При шагналын эзэн болсон бүсгүй гадаадад суралцахаасаа татгалзан Монголдоо уран бүтээлээ туурвихаар шийдсэн. Тийм ч учраас энэ сарын 26-нд "Стринг" клубт амьд хөгжмийн тоглолтоо зохион байгуулах юм байна.
Тоглолтоо толилуулахаар зэхэж байгаа дуучин бүсгүйг манай дуран энд онцолж байна. Сүүлийн үед бага зэрэг "их зан" суух гээд байгаа гэж зэмлүүлээд байгаа тэрээр саарал эрээн нимгэн төрлийн, дэрвэгэр даашинзны доор нэг л "зузаан" гутал өмссөн нь зохимжтой юу зохимжгүй юу?
Юутай ч өвөрмөц атлаа чадалтай хоолойт А.Хишигдалайгийн тоглолтыг хүлээн суугаа хүмүүс олон байгаа байх.
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна