Та бүхний харж байгаа, дэгжин залуу бол Б.Чулуудай. Харин урлаг, уран сайхныхан болоод ойр дотныхон нь түүнийг Чугу гэдгээр нь бүр ч сайн мэднэ. Б.Чулуудай бол Төрийн Шагналт, Ардын Уран Зохиолч Сэнгийн Эрдэнэ агсны ач хүү, Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар Хотын Захирагч, Монгол Улсын Баатар Э.Бат-Үүлийн хүү.
Харин Б.Чугу өөрөө "Гранд Лайн" компаний Ерөнхий Захирал, тун чиг овжин, өсөж яваа, залуу бизнесмен. Дараа жил гэхэд Баянзүрх дүүрэгт залуу гэр бүлийн хороолол барихаар энэ салбарт хүч үзэж яваа тэрээр урлагт "элэгтэй" нэгэн учир энэ жилийн "To be or Not to be" театрчилсан шоуны ялагчийг хоёр өрөө байраар мялаана гэсэн. Учир нь энэ жилийн наадам Төрийн Шагналт, Ардын Уран Зохиолч Сэнгийн Эрдэнийн мэндэлсний 85 насны ойд зориулагдаж байгаа бөгөөд Монголынхоо зохиолчдыг алдаршуулж, тэдний зохиол бүтээлийг хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой.
Тийм ч учраас Б.Чулуудай "To be or Not to be"-гийн ялагчид ирэх жил ашиглалтанд орох, өөрийн барьж буй хорооллоосоо хоёр өрөө байрыг амлажээ. Түүнчлэн Гран-Пригийн эзнийг өвөөгийнхээ мэндэлсэн Хэнтий аймгийн түүх дурсгалт газруудаар аялах эрхийн бичгээр ч шагнан урамшуулах ажээ. Өнөөдөр Б.Чугу "Сэнгийн Эрдэнэ Сан"-гийн Удирдах Зөвлөлийн Гишүүнээр ажилладаг ба театрчилсан шоуны ялагчийг ийнхүү өндрөөр "байлсан" нь ёстой л "хоншоортой загнаж", өвөөгийнхөө ач буяныг үргэлжлүүлж байгаа юм.
Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь гарчээ
“Хүннү хот”-ын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалтын ажил 95 хувьтай хэрэгжиж байна
Орон нутгийн сонгуулийн дүн гартал E-Mongolia платформоор 21 аймагт оршин суух хаягийн шилжилт хөдөлгөөн хийгдэхгүй
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад 9 хоног үлдлээ
Улаанбаатар хотод 2026 онд ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгогдохгүй
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 5 гэмт хэргийг илрүүллээ
Гаалийн хууль тогтоомж зөрчин татвараас зайлс хийсэн 9 зөрчил илрүүлжээ