Америкийн сайтуудаар "No Doubt" хамтлагийн гишүүн Гвен Стефанигийн ийнхүү хувцасласан стиль, имиж тун онцгүй харагдаж байна гэж бичсэн байх юм. Гурван хүүхдийн ээж болсон тэрээр өчигдөр Нью-Йорк хот дах "Ассошэйтэд Пресс" агентлагийн байранд фенүүдтэйгээ мэнчилэхээр ирээд папарациудад "баригдсан" байна. Ханцуйгуй хар цамцыг, албархаг саарал богино өмдтэй хослуулан хар туфль өмссөн нь харин ч намбалаг сайхан харагдаж байна.
44 настай дуучин бүсгүйгийн үсний хувьд Холливуд стилиэр үсээ буржийлган янзалсан нь ихэд донжтой харагдана. Гвен Стефани NBC телевизийн "Voice" нэвтрүүлэгт ажиллах талаараа ярилцжахаар Нью-Йорк хотыг зорьж ирсэн юм байж. Түүнчлэн өчигдөр орой телевизийн алдарт "Late Night" нэвтрүүлэгт хөтлөгч Сет Мейертэй оролцон дээрх дууны тэмцээнд хөтлөгчөөр ажиллах шинэ санал хүлээн аваад байгаа тухайгаа ч ярьжээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна