Хичээлийн шинэ жилийн нээлт гэдэг бол хүүхдүүдийн хувьд төдийгүй багш, сурган хүмүүжүүлэгчдийн хувьд ч томоохон баяр билээ. Тэгвэл энэ удаад бид Монгол Улсын Гавьяат Жүжигчин Л.Чаминчулууныг папараци дурандаа буулгалаа. Хэзээний "хүүхдэрхүү" донжийг бүрдүүлдэг тэрээр энэ удаад цэнхэр цамцыг цэнхэр цэцгэн зүүлттэй хослуулжээ.
СУИС-даа хамгийн "хатуу" багшид тооцогддог тэрээр тайзны ярианы багшаар ажилладаг. Хичнээн дүрсгүйтэж, шаагилдаж, хөлхөлдөн явсан хүүхдүүд "Чамиа багш" гэхэд л пирхийтэл зугтаан алга болдгийг тус сургуулийн үе үеийн төгсөгчид одоо хэр нь ярих дуртай.
Өнөөдрийн урлагийн тогоонд "чанагдаж" яваа олон сайхан авьяастнуудыг төрүүлэн гаргасан МУГЖ Л.Чаминчулуун багш цаанаа л өөрийн гэсэн өвөрмөц байдал, гайхам авьяастай хүн. Ээжийн тухай өгүүллэгийг нь сонссон хүн нулимс унагахгүй байхын аргагүй. Яруу сайхан өгүүлэмжээрээ уйлуулж бас инээлгэж чаддаг гавьяат багшийн яруу алдар бадартугай.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна