Лос-Анжелест жил бүр болдог "Америкт үйлдвэрлэв" хөгжмийн наадмын үеэр дэлхийн алдарт бас гайхалтай сайхан хос Жэй Зи, Бейонсе нар папарациудад "баригджээ". "Америкт үйлдвэрлэв" хөгжмийн наадамд Канеэ Вэст, Рита Ора, Жон Мэйр, Вээзэр нар ая дуугаа өргөдөг юм байна. Харин хос хоёр бол үзэгчдийн суудлаас. Энэхүү зурагт нөхөр Жэй Зи нь эхнэр Бейонсегийнхээ бэлхүүсээр тэврэн харин Бейонсе секси хар даашинз өмссөний дээр гартаа хүйтэн ундаа барин зогсоно. Тэд хамгаас аз жаргалтай харагдаж байна. Хосууд одоо болтол халуухан хайрандаа шатаж яваагаа дэлхий нийтээр зарлаж байсан. Үнэндээ тэдний талаар салсан салаагүй гэж дуулиан шуугиан ихэд дэгддэг ч тэд хэзээ ч салж байгаагүй. Салах ч үгүй биз. Бейонсегийн аав Мэттью Нөүлес охиныхоо менежерээр ажиллаж байсан бөгөөд тэр саяхны радиод өгсөн ярилцлагадаа "Энэ мэтийн хов жив бол аялан тоглолтын тасалбарын үнийг унагах гэсэн оролдлого" хэмээн тайлбарлажээ. Үргэлж л салж нийлж байдаг Холливулынхнаас Жей Зи, Бейонсе хоёр л хамгийн тогтвортой, хамгийн үнэнч бас хамгийн халуухан хосууд юм байна даа.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна