ЖҮЖИГЧИН ТАМИРАА ШАГГҮЙ НАЙРУУЛАГЧ МӨН ҮҮ?

Admin
13 цаг 35 минутын өмнө

"Аз жаргалын шок" киног найруулан шаггүй найруулагч болохоо харуулсан жүжигчин Тамираа энэ удаад манай дуранд. Жүжигчин ээж аавын хүү гэсэндээ түүнд урлагийн мэдрэмж бас байна билээ. "Фантастик" Продакшныг байгуулан үеийн хэсэг нөхөдтэйгээ уран бүтээлээ туурвин яваа түүнд амжилт хүсэн, ихийг хүлээж буй хүмүүс цөөнгүй. Б.Тамираагийн хувьд хоёр зүйл л өөрийг нь "алаад" байх шиг. Нэг нь хувийн амьдрал, нөгөө нь амбиц. Залуу хүн амбицтай байх ч зөв л дөө. "Доз" нь хэтрэхээрээ л буруудчих юм даа. Жүжигчин Золзаяатай зохиосон хувийн амьдралыг нь тойрсон дуулиан шуугианыг хотоор явах "нохой" ч мэдэж байгаа. Харин "Аз жаргалын шок" киноныхоо промоушныг хэтрүүлж хийсэн тэрээр Холливудаар дүүрэн байдаг "санааг" /оюун санаа солигддог/ бараг л дэлхийд байхгүй санаа мэтээр дөвийлгөн ярьж, "Унагалдайн мухлаг"-аас бусад бүх телевизийн нэвтрүүлэгт өнөө л киногоо ярьсан нь үзэгчдийг "бялууруулсан" даа. Гэхдээ л амжилт хүсье чамд.