Алдарт жүжигчин Жеки Чаны хүү, жүжигчин, хөгжимчин Жейси Чан /32 настай/ өөрийн найз болох Тайванийн жүжигчин Кай Когийн хамт Бээжинд саатуулагдаад байгаа билээ. Түүний цуснаас мансууруулах бодис илэрч, гэрт нь нэгжлэг хийх үед 100 грамм мансууруулах төрлийн өвс олдсон юм. Эл хэрэг илэрсний дараа Жейси Чан олсны ургамлын мансууруулагчийг найман жил хэрэглэж байгаа гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн юм.
Хятадад мансууруулах бодис хадгалах, хэрэглэх зэрэг нь хатуу шийтгэлтэй байдаг бөгөөд азаар Жейси Чаныг зөөлөн чанарын өвс хэрэглэсэн гэж үзэн, харьцангуй хөнгөн шийтэл оноож магадгүй байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнд ямар нэгэн мөнгөн торгууль оногдуулахгүйгээр зураан сарын хугацаанд хорьж магадгүй ажээ.
Сонирхолтой нь, хятадууд Жейси Чаныг 2009 онд хар тамхитай тэмцэх “Сайн санааны элч”-ээр тодруулж байсан юм. Хүү нь мансууруулах бодисын хэрэгт холбогдсоны дараа жүжигчин Жеки Чан хүүгээ хүмүүжүүлж чадаагүйнхээ төлөө олон нийтээс уучлал гуйсан байна.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна