Зохион байгуулагч орны сонголт


“Инчон-2014” Азийн зуны спортын XVII наадам эхлэхэд нэг сарын хугацаа үлдлээ. 17 дахь удаагийн Азийн спортын наадам есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний хооронд БНСУ-д болно. Мөн Азийн Паралимпийн II дахь удаагийн “Инчон-2014” наадам аравдугаар сарын 18-24-ний хооронд болно.

17 дахь удаагийн Азийн зуны спортын наадамд Азийн олимпийн зөвлөлд (OCA) багтдаг 45 орны баг тамирчид 36 төрөлд 439 багц медалийн төлөө өрсөлдөнө. Монгол Улс тус наадамд 23 төрлөөр оролцох бөгөөд тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс нийлсэн 350 орчим хүн Инчоныг зорино.

 

Азийн олимпийн зөвлөлөөс зохион байгуулдаг тус наадмыг БНСУ дөрөв дэх (Тайланд гурав, БНХАУ, Япон хоёр ... ) удаагаа зохион байгуулах эрхийг авч, хамгийн олон удаа Азийн олимпийг зохион байгуулж буй улсаар тодроод байна. 

 

Зохион байгуулагч орны зүгээс тамирчид, дасгалжуулагч болон албаны хүмүүсийн өмсөх хувцсыг танилцуулжээ. Ингээд фото агшнаас хүргэе.