Нийгмийг тэр чигээр нь айдаст автуулж, өөртөө “алуурчин” гэх нэрийг зүүсэн Г.Алтанхүү гэгч хүн хичнээн хатуу сэтгэлтэй хүн болохыг өчигдөрийн шүүх хурлаас харлаа. Үсээ гельдэж янзалж, цагаан цамц өмссөн энэ залуу 21 настай найз бүсгүй/ талийгаач Цэдэн-Иш/-ийг олон хоног зодож,үхэлд хүргэсэн хэмээн буруутгагдаад буй. Хөөрхий охиноо алдсан эцэг эхийн өмнө Г.Алтанхүү огтхон ч гэмшсэн шинжгүй зогсох нь даанч эмгэнэлтэй. Шүүх хурлын үеэр шүүгдэгч Г.Алтанхүү “Талийгаач Н.Цэдэн-Иштэй дөрвөн сар хоёр хоног хамтран амьдарсан. Гэхдээ бидний дунд ямар ч хайр сэтгэлийн холбоо байгаагүй. Түүнийг нас барахын өмнөх өдрүүдэд хамтдаа ямар ч шалтгаангүй дөрөв хоног архи уусан. Түүнийг үснээс нь зулгаан чирдэг зүйл байгаагүй. Талийгаач өөрөө чемодантай хувцасаа бариад манайд ирсэн. Бид өмнө нь маргахад талийгаач чемодантай хувцасаа чирээд явсан бөгөөд дөрөв хоногийн дараа өөрөө эргэж ярин намайг ирээд аваач гэж байсан. Тухайн үед нь би очиж уулзан эргэн эвлэрч хамт байсан” гэв. Түүнээс хохиргчийн өмгөөлөгч “Ямар шалтгаанаар тухайн өдөр талийгаачийн биеийг сайнгүй байхад эмнэлэгийн тусламж үзүүлэлгүй удаан гэртээ байлгасан талаар лавлахад, тэрбээр ямар ч шалтгаан байгаагүй” хэмээн хариулсан юм.
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ
"Агро сити" дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ
Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь гарчээ
“Хүннү хот”-ын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалтын ажил 95 хувьтай хэрэгжиж байна
Орон нутгийн сонгуулийн дүн гартал E-Mongolia платформоор 21 аймагт оршин суух хаягийн шилжилт хөдөлгөөн хийгдэхгүй
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад 9 хоног үлдлээ