Канадын алдарт залуу дуучин Жастин Биберийн хувийн амьдрал үргэлж олны анхаарлыг татаж байдаг билээ. Тэрээр бүсгүйчүүдийн асуудалд нэлээд хөнгөмсөг, хүүхэмсэг гэдгээрээ алдартай болоод байгаа. Тэрээр алдарт дуучин Селена Гомезоос салаад нэлээд олон бүсгүйчүүдтэй нэр холбогдоод авсан өсвөр үеийнхний од дуучин Жастин сүүлийн үед нам гүм байх болсон. Мөн эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг тэмцэх хүсэл сонирхолтой болсон сурагтай. Тэрээр Жастин эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Малала охины гэрэл зургийг өөрийн “Instagram”-даа байршуулан “Малала чамд баярлалаа. Чиний ирээдүй үргэлж гэрэл гэгээтэй байг. Гоо үзэсгэлэн чинь олон эмэгтэйчүүдэд гэрэл гэгээгээ түгээ” хэмээн бичсэн бөгөөд түүнчлэн “twitter”-ээр “Малала утасны дугаараа өгөөч. Хааяа би их ганцаардах юм. Заримдаа би чам руу, чи над руу залгаж болно шүү дээ. Энэ наргиа биш гэдгийг ойлгоорой” хэмээн жиргэсэн аж.
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна