Views 31Likes Rating 12345 “12 жилийн боолчлол” уран сайхны киногоор оскарын шилдэг туслах эмэгтэй дүрийн шагналыг хүртсэн Кени бүсгүй Лупита Нионго алдарт “ELLE” сэтгүүлийн нүүр хуудсыг чимжээ. Өмнө нь тэрээр алдартай “Vogue” сэтгүүлийн нүүрийг чимж байсан. Лупита ирэх сар худалдаанд гарах “ELLE” сэтгүүлийн нүүр хуудсыг чимж буйгаа мэдэгдэж “Instagram”-даа зургаа байршуулсан байна. Тус сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Лоррэн Кэнди Лупита Нионгог сонгосон шалтгаанаа тайлбарлахдаа “Тэр бол сахиусан тэнгэр. Урлаг яагаад амттай байдаг вэ. Ийм бүсгүй хүчин зүтгэдэг болохоор. Лупита бол супер од” гэжээ. Лупита загвар зохион бүтээгч Викториа Бекхэмийн шар өнгийн даашинзыг өмсч зургаа авахуулжээ. Тэрбээр хамгийн сүүлд “Star Wars” кинонд туслах дүр бүтээсэн бол ирэх аравдугаар сараас эхлэн жүжигчин Скарлет Йохансонтой хамтран “The Jungle Book” хэмээх адал явдалт кинонд тоглохоор болжээ.
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна