Мартагдсан дуучин Маралжингоо


Дуу хоолой болон өөрийн гэсэн өвөрмөц стиль имижээр рок попын ертөнцөд хүч түрэн орж ирсэн цөөн хэдэн залуу уран бүтээлчийн нэг бол яахын аргагүй залуу дуучин Маралжингоо. Анх “Хувьсал” продакшны “Чамайгаа алдмааргүй байна” жүжгийн дуугаар олонд танигдсан тэрээр олон биш ч чанартай хэдэн уран бүтээлтэй гэхэд хилсдэхгүй. Харин уран бүтээлийнхээ дундуур нэлээд урт завсарлага авдаг тэрээр уран бүтээлээ бүр мөсөн орхисон билээ.