Нэр хүнд бүхий “Форбес” сэтгүүл ээлжит удаагаа нөлөө бүхий алдартнуудын чансааг гаргажээ. Үүнд өнгөрсөн жил олсон ашиг, орлогоос гадна хэвлэлд хэр олон удаа нэр нь дурдагдсан байдлыг ч мөн харгалзан үзсэн байна. Энэхүү чансааг дуучин Бейонсе тэргүүлжээ. Тэрбээр 115 сая долларын орлого олсон гэнэ. Аймшигтай ажилч, хичээнгүй байдал нь дуучин бүсгүйн хувийн амьдралд тэр бүр сайнаар нөлөөлдөггүй гэдгийг онцлох хэрэгтэй. Барууны хэвлэлд Бейонсиг өөрийн нөхөр рэппер Жэй Зитэй тааруухан харилцаатай байгаа талаар шуугих болжээ. Дуучин хосууд хамтын хөгжмийн хөтөлбөрийг саяхан олон түмэнд толилуулсан ч арайхийн бие биенээ тэвчиж байгаа гэх агаад байнгын хэрүүл маргаантай байдаг талаар урлагийнхан жиг жугхийж байна. Хамгийн гол нь тэднийг Блю Айви охин нь л хамтад нь байлгаж байгаа гэх яриа ч гарч амжжээ.
Хэнтий аймагт зам тээврийн ослын улмаас 26 хүний амь нас хохирчээ
ЗГ: Иргэнээс “Х.Нямбаатарыг шалга“ гэх мессеж ирсэн нь notification-ээр харагдсаныг мушгин гуйвуулахгүй байхыг хүсье
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ
"Агро сити" дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ
Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь гарчээ
“Хүннү хот”-ын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалтын ажил 95 хувьтай хэрэгжиж байна