Дэлхийн усны хувцастай гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон мисс, загвар өмсөгч Ө.Буянхишиг тэргүүн байрны шагнал хүртэн, элэг нэгтнүүдээ баярлуулж явсан удаатай. Нийт 160 гаруй орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдсөн түүний амжилт үүгээр дуусаагүй гэдэг. Тэрбээр уг тэмцээнээс “Шилдэг гоёлын даашинзтай гоо бүсгүй” шагналыг давхар хүртсэн бөгөөд Монгол дизайнеруудынхаа ур ухааныг дэлхийд дахин таниулж чадсанд нь олон хүн баяр хүргэж байсан гэдэг. Хайртай залуутайгаа хамт хосуудад зориулан хувцасны дэлгүүр ажиллуулдаг мисс бүсгүй томоохон компанийн сурталчилгаанд тоглож, шилдэг бүтээгдэхүүний нүүр царай болсон чадварлаг моделиудын нэг. Тиймдээ ч, хэдэн саяар гэрээ байгуулсан компаниудаас өөр бусад саналыг хүлээж авдаггүй өртөг өндөртэй модель гэлцдэг юм билээ. Мисс бүсгүй нэгэнтээ “Мөнгө бол зөвхөн хэрэглээ. Түүний араас үхэн хатан тэмцэж, өөрт байгаа үнэ цэнэтэй бүхнээ ухаарахгүй яваа хүмүүсийн өмнөөс би харамсдаг. Харин надад тийм шаардлага огт байхгүй. Яагаад гэвэл, би зорьсон ажлаа чанартай бөгөөд цаг хугацаанд нь гүйцэтгэх дуртай. Хөдөлмөрлөж чадвал мөнгө аяндаа араас гүйгээд ирнэ. Тэгэхээр би мөнгөний араас гүйх биш, мөнгө өөрөө намайг “гуйгаад” ирдэг” гэж ярьсан байдаг.
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна