Салсан эхнэр загвар өмсөгч Кэтти Клиригийнхээ жүжигчин Леонардо ДиКаприотой авхуулсан зургийг нь үзээд нөхөр Эндрю Штерн нь амиа хорлосон байна. Хэдэн хоногийн өмнө түүний эхнэр олон нийтийн газар жүжигчинтэй их л дотно явж байсан юм гэнэ. Энэ бүхнээс болж 40 настай Штерн буудлагын газарт ирэн өөрийгөө бууджээ.
Тавдугаар сарын 19-нд Клири бүсгүй Каннын олон улсын кино наадамд ДиКаприотой хамт оролцсон юм. Энд авхуулсан зурган дээр Холливудын жүжигчин Клиригийн чихэнд ямар нэгэн юм их л дотноор шивнэж байгаагаар гарсан байжээ. Ер нь тэр хоёр тэнд их л дотно байсан гэж байгаа ч Клири үүнийг няцааж байгаа гэнэ.
Загвар өмсөгчийн үгээр бол тэрээр нөхрөөсөө найман сарын өмнө салж өргөдлөө өнгөрсөн дөрөвдүгээр сард өгсөн байна. Гэхдээ энэ асуудал албан ёсоор шийдэгдээгүй байжээ. Клири бас нөхрийнх нь амиа хорлох шалтгаан нь тэр зураг биш гэсэн байна. Тэгээд ч зургийн талаар нөхөртэйгээ ярилцаж байсан, тэгэхэд үүнээс болж зөрчил маргаан гараагүй гэжээ. Тэр кино наадмын үеэр ДиКаприотой ховордсон амьтныг хайрлан хамгаалах тухай л ярьж байснаас биш өмнө нь танил байгаагүй гэжээ. Тэгээд ч ДиКаприо одоо өөр загвар өмсөгч Тони Гаррнтай уулзаж байгаа гэнэ.
Зарим хэвлэл загвар өмсөгчийн нас барсан нөхөр түүнээс салаад их л хүнд амьдарч байсан, түүний хувьд эхнэрийнх нь ДиКапиортой авхуулсан зураг сүүлчийн нь тэвчээрийг барсан гэж бичжээ. Штерн хэдийгээр эхнэрээсээ салсан ч түүнийг хайрласаар, эхнэр нь олны дунд, нэр нөлөө бүхий хүмүүстэй байхыг тэвчиж чадахгүй байсан бололтой.
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна