Гэнэтийн харамсалтай ослоор хорвоог орхисон Уэльсийн эрхэм хатагтай Дианна гүнж бага хүү Харридаа 10 сая фунт-стерлинг /ойролцоогоор 17 сая ам.доллар/ үлдээсэн байна. Үүнийг Их Британийн ханхүү Харри ирэх есдүгээр сарын 15-нд 30 нас хүрснээр өвлөж авах эрхтэй болж байгаа аж. Гэхдээ Их Британийн хуулийн дагуу Харрийн өвлөж авах мөнгөнөөс дөрвөн сая фунт-стерлингийг /6.8 сая орчим/ татварт хураалгах ёстой гэнэ. Харин тэрээр өвлөж авах мөнгөнөөсөө хандив өргөсөн нөхцөлд улсаас авах татварын хэмжээ буурах тухай “Mirror” сонинд мэдээлжээ. Үүнээс хоёр жилийн өмнө Кембрижийн гүн, ханхүү Уильям ээжийнхээ үлдээсэн мөнгийг өвлөж авахдаа мөн 40 хувийг нь татварт өгч байсан аж.
Дианна гүнж 1997 онд Францын нийслэл Парис хотод нас барахад ханхүү Харри дөнгөж 12 настай байжээ. Дианна гүнж хоёр хүүдээ ойролцоогоор 22 сая ам.долларыг гэрээслэсэн ч сангийн хөрөнгө оруулалтын шугамаар энэ нь 40 орчим хувиар өсөж, арвижсан аж. Дианна гүнж нөхөр Чарльз хунтайжаас салснаар өмч хөрөнгөө хуваан авсан байна.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна