Хорвоогийн бүтэн өнгийг гитарын утсаар хөглөх Одко


 

“Харанга” хамтлагийн гитарчин Я.Одсүрэнг танихгүй хүн гэж үгүй биз ээ. Тэрбээр гитар тоглохоос гадна олон ая зохиосон юм. Тухайлбал “Харанга” хамтлагийн “Энэ бол дурлал биш”, “Насаа хайрла ээж минь”, “Он жилүүд”, “Оддын тоогоор наслаасай”, “Их хаадын сүнс” гэх мэт.Мөн Sweetymotion “Хаахна явна”, Б.Чинбат “Алсын гялбаа”, “Заяамал хайр”, Д.Батсүх “Чиний төлөө би”, залуу дуучин Иная “Гудамж” зэрэг олны хүртээл болсон дууны аяыг зохиосон хүн бол гитарчин Я.Одсүрэн. Ингээд олон сахйан хит дууны эзэн манай дуранд өртлөө.