Жүжигчин, дуу оруулагч Н.Ялалт буюу Агаа ажил амьдралаа зохицуулахын төлөө олон жил зүтгэсэн ч түүний хувийн амьдрал нь харин төдийлөн дардан байгаагүй. Гурван ч эхнэрийн нүүр үзсэн түүнийг хувийн амьдралдаа нэлээд тогтворгүй нэгэн гэдэг юм билээ. Түүний анхны эхнэр нь “Маск” продакшны жүжигчин Ш.Жавхлан хэмээх хөөрхөн нүд, эгдүйтэй инээдээрээ үзэгчдийн танил болсон бүсгүй. Тэд оюутан ахуй цагаасаа амьдралаа холбосон бөгөөд хөөрхөн хүүгийн эцэг, эх болцгоосон ч төдийлөн удаан хамт амьдраагүй гэдэг. Өдгөө жүжигчин Ялалт Өлзий хэмээх сайхан бүсгүйг насны ханиараа сонгосон билээ. Жүжигчин Жавхлан, Ялалт нар хэдийгээр салсан ч үргэлж сайхан харилцаатай байдаг бололтой.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна