Дуучин Рики Мартин Австралийн "The Voice" шоуны шүүгчээр ажиллахаар Сиднейд ирээд буй. Хоёр ихэр хүүгээ дагуулан шинэ газар түр суурьшаад байгаа тэдэнд Австрали маш их таалагдаж, бараг хоёр дахь эх орон нь болсон гэж саяхан өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Пуэрто-Рикогоос гаралтай дуучинд далайн эргийн амьдралтай нарлаг Австрали Латин Америкийг санагдуулам сайхан байгаа гэнэ. Парис, Нью-Йорк, Буэнос-Айрес гээд дэлхийн томоохон хотуудад амьдарч байсан дуучны гэр бүл, хоёр хүүд нь Сидней яг л төрсөн нутаг шиг санагдах болж, одоо ажлаар өөр хот руу явах бол Нью-Йорк биш, Сидней рүү буцъя гэдэг болжээ.
Ижил хүйстэн гэдгээ олны өмнө зарласан дуучин хоёр хүүгээ охин дүүтэй болгох хүсэлтэй байгаагаа ч мөн ярилцлагадаа дурдсан байна. 


Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна