УДЭТ-ын жүжигчин Эрдэнэбилэг буюу Эбиг чадварлаг жүжигчнийх нь хувиар мэдэхгүй хүн ховор. Оюутан ахуй цагаасаа тайз, дэлгэцийн уран бүтээлд хүч үзэж, олонд хүлээн зөвшөөрөгдсөн түүний хувийн амьдралын талаар ч сонирхох хүн олон бий. Ихэвчлэн хүн чанартай, эрэлхэг залуугийн дүрийг бүтээдэг тэрбээр амьдрал дээр ч нэлээд хүн чанартай, тусархуу нэгэн гэж байгаа. Жүжиглэхээс гадна бодибилдингийн спортоор хичээллэж, нэлээд амжилттай яваа түүний ганц бие амьдрал олон бүсгүйн овоо хараанд өртдөг байх. Өмнө нь тэрбээр “Би найз бүсгүйтэй. Тэр маань гадаадад сурч байгаа. Ирэхээр нь гэрлэнэ” хэмээн хэд хэдэн удаа ярьж байсан. Гэвч бие холдвол сэтгэл холдоно гэдэгчлэн залуу хосуудын хайр сэтгэл анхных шиг гал халуун байж чадалгүй тэгэсхийгээд унтарчээ. Үүний дараа нэг хэсэг гоонь эр явсан тэрбээр өнгөрсөн жил жирийн нэгэн бүсгүйтэй гэр бүл болсон аж. Хэдийгээр хурим найр хийж, олонд мэдэгдээгүй ч хамтдаа амьдрах болсон тэднийг мэдэх хүн цөөн. Тиймээс өнөөдрийг хүртэл Эбиг ганц бие гэх мэдээлэл цацагдсаар ирсэн. Харин жүжигчин залуу маань “Би чинь эхнэртэй хүн шүү дээ хэмээж байсан. Тэгвэл энэ удаа Эби анх удаа эхнэртэйгээ олны өмнө гарлаа.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна