Чаминду Амарсинге
Австралийн телевизийн 00-ийн өрөөнөөс ойролцоогоор 100 мянган доллар олсон цэвэрлэгч Чаминду Амарсинге олзныхоо 80 мянган долларыг авна. Гурван жилийн өмнө түүний олсон мөнгөнөөс шударга цэвэрлэгчид өгөх шийдвэрийг саяхан гаргасан тухай The Huffington Post сонин мэдээлэв.
Амарсинге тэр мөнгийг цэвэрлэгээ хийж явахдаа гурван жилийн өмнө олжээ. Тэр олзоо даргадаа мэдэгдэж, дарга нь цагдаад дуулгасан байлаа. Цагдаагийн газар уг мөнгийг авч эзнийг нь хүлээсэн ч хэн нэгэн цагдаад хандаагүй байв. Мөрдөн байцаалт ч эзнийг нь илрүүлсэнгүй.
Эцэст нь олзных нь ихэнхийг шүүх цэвэрлэгч залууд өгөхөөр шийдсэн ба үүгээр түүний шударга, үнэнчийг үнэлжээ.. Амерсинге шагналынхаа хэсгийг буяны үйлс ба буддын сүмд хандивлахаар шийдсэн байв.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна